Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг дэмжлээ
“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж дууслаа. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм. Гишүүдийн олонхи нь буюу 49 нь уг тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй саналыг өгсөн бөгөөд 15 гишүүн эсрэг санал буюу дэмжихгүй гэсэн санал өгсөн байна.
Гэхдээ уг асуудлын дараагийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болов. УИХ-ын дарга З.Энхболд Эдийн засгийн байнгын хорооны даргад хандан “Уг асуудал дээр МАХН-МҮАН болон МАН-ын гишүүдийг багтаасан ажлын хэсэг гаргаж ажиллах хэрэгтэй” гэж хэлэв. Энэ нь гишүүдийг нэгдсэн саналтай болгоход чухал үүрэг гүйцэтгэх юм байна.