О.Баасанхүү Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав

2015 оны 4 сарын 16

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг өнөөдөр /2015.04.16/ хүлээн авч уулзав.

Ноён Элчин сайд Ван Сяолун уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга О.Баасанхүүг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн, тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагаа ажилттай хэрэгжиж байгааг дурдлаа. Мөн тэрээр, цаашид боловсролын салбарт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, сургуулиудын сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ дуулгасан юм.

        Байнгын хорооны дарга О.Баасанхүү Элчин сайд Ван Сяолунтай уулзаж буйдаа талархаад, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20673
0 эможи
keyboard_arrow_up