УИХ-ын гишүүдэд илгээсэн ил захидал

2015 оны 4 сарын 14

ХУГАЦАА АЛДВАЛ БҮХНИЙГ АЛДАНА

Эрхэм гишүүдээ,

2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн "Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХын 34 дүгээр тогтоолд “...Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх /1.4/...”, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах /1.6/...”  гэж маш тодорхой заасны дагуу Монгол улсын Засгийн газар 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай" 268 дугаар тогтоолоо гарган уг ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалт явуулж, Монголын Энержи Ресурс ХХК, БНХАУ-ын Шенхуа Энержи, Японы Сумитомо Корпорацийн нэгдэл шалгарсан бөгөөд Засгийн газар ба энэхүү консерциум хооронд гэрээ хэлэлцээр олон сар үргэлжлэн амжилттай дуусаж буй тухай сайхан мэдээллийг бид М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсгийн удаа дараагийн мэдээллүүд, мөн Монгол улсын Ерөнхий сайд ард түмэндээ хандан хийсэн мэдэгдлээс аваад байгаа билээ.

Эрхэм гишүүдээ,

Олон арван жил яригдсаар ирсэн Тавантолгойгоо өнөөгийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн эрчимжүүлж, уналтанд ороод байгаа уул уурхайн салбараа сэргээн олон зуун аж ахуйн нэгж ашиг орлоготой, олон мянган монгол хүн ажлын байртай болж, улсын маань эдийн засагт олон талын эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх боломжийг монголчууд энэхүү төслөөр дамжуулан бүрдүүлж чадах эсэх нь эрхэм гишүүн Таны шийдвэрээс шууд хамаарах боллоо.

Эх орноо эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд хөтлөхөд тулах цэг, түлхэх хүч болох учиртай уул уурхайн салбарынхан бид Та бүхний гаргах түүхэн чухал шийдвэрийн өмнө дуу хоолойгоо нэгтгэн санал бодлоо хамтатган ил захидал хэлбэрээр илгээж байгаагийн ялдамд Монголынхоо эдийн засгийн хөгжлийг хурдасгахад бүхий л мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан идэвхитэй оролцохоо илэрхийлж буйг минь хүлээн авна уу.

Дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүн, түүний доторнүүрсний үнийн уналт үргэлжилж, нийлүүлэгчдийн өрсөлдөөн улам хүчтэй болсоор буй энэ амаргүй үед бид Тавантолгойн асуудлаа маш шуурхай шийдэх ёстой болж байна. Хугацаа алдвал бүхнийг алдана гэсэн үг бий.

УИХ-ЫН ГИШҮҮДЭД ИЛГЭЭСЭН ИЛ ЗАХИДАЛ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20565
0 эможи
keyboard_arrow_up