Өнөөдөр УИХ дахь дөрвөн байнгын хороо хуралдана
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулга;
-
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлт;
-
Бусад.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
-
“Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-
Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/, /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
-
Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/, /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
-
Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/, /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
-
“Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тухай 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
-
Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/;
-
Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/;
-
Бусад.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;
-
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;
-
Үндэсний аудитын газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан;
-
Концессын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан;
-
Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан.
4.Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Дэд хорооноос 2015 оны 2-4 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай.