Х.Тэмүүжин: Би буруу хүмүүст бас буруу цаг үед итгэж ээ
2014 оны 4 сарын 25
Өчигдөр УИХ-ын ээлжит чуулганы дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар О.Баасанхүү гишүүнээс өргөн мэдүүлсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар дэмжсэн байна.
Ингэснээр Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал эрчимтэй яригдаж байгаа юм байна.
Харин үүний талаар Х.Тэмүүжин цахим твиттер хуудаснаа “Сумаа харавчихаад нумаа нуудаг хүмүүс. Нэг сумыг таван нумаар харвадаг л юм байна @enkhboldz @BattulgaKh. Би буруу хүмүүст, бас буруу цаг үед итгэж ээ. Энэ миний хамгийн том алдаа байлаа” хэмээн жиргэсэн нь олон олон хүний анхаарлыг татлаа. Тэрээр нам нэг хүмүүс нь Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг дэмжиж байгаадаа гомож байгаа бололтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2046
0 эможи