Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан болно
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 09.00 цагаас эхэлнэ.
1. “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.
2.“Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.
3. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.
4. “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ танилцуулна;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
14.00 цагаас:
Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад “2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга”-ын хариуг сонсох.