Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгууллаа

2015 оны 4 сарын 09

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн /2015.04.08/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч зарим Байнгын хороод асуудлыг хэлэлцэж дуусаагүй, санал, дүгнэлтээ нэгтгэн ирүүлж амжаагүй учир дээрх асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа. Харин Байнгын хорооноос Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Тлейханаар ахлуулан байгуулсан юм. Мөн хуралдаанаар Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20291
0 эможи
keyboard_arrow_up