УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы эхний долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь

2015 оны 4 сарын 06

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн2015.04.03-ны өдрийн хурлаар батлав.

2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 06-ААС 10-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО,  ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

04 дүгээр сарын 06-ны Даваа гарагт:

НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ 11.40 ЦАГААС.

ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ДАРАА:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ГУРАВ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 06-ны Даваа гарагт:

  • Бэлчээрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагт “Г” танхимд;

  • Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.

04 дүгээр сарын 07-ны Мягмар гарагт:

  • “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.

04 дүгээр сарын 08-ны Лхагва гарагт:

  • “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.

    04 дүгээр сарын 10-ны Баасан гарагт:

  • Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагт “Г” танхимд.

ДӨРӨВ. БАЙНГЫН БОЛОН ДЭД  ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 07-ны Мягмар гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

  • Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

  • Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.02.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

  • Бусад

    3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

  • Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, оношилгооны тоног төхөөрөмжийн худалдан авалт, ашиглалт, зарцуулалтанд хийсэн аудитын тайланг сонсох;

  • Эрчим хүчний салбарын төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайланг сонсох;

  • Автозамын хөрөнгө оруулалт, үр дүнд хийсэн аудитын тайланг сонсох.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

04 дүгээр сарын 08-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлын тухай Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээлэл;

  • Төрийн өмчийн хувьчлал, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн менежментийн талаар баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын мэдээлэл;

  • Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө батлах, Өргөдлийн байнгын хорооноос Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд хийсэн ажлын талаар танилцуулах.

5.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

6.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр болох Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн Үндэсний чуулганы бэлтгэл ажлын тухай.

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 09-ний Пүрэв гарагт 09.00 цагаас:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20104
0 эможи
keyboard_arrow_up