О.Баасанхүү гишүүн мэдлэгээ шалгуулав
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тус хуулийн төсөлд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг тусгажээ. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэгдсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгайлсан тасалгаа байхаар заасан хэмээн хуулийн төсөл санаачлагчийн зүгээс тайлбарлалаа. Гэвч уг хуулийг хэлэлцэх асуудлаар УИХ-ын хуралдаанд гишүүд нэлээд ширүүн асуулт асууж хариулж боллоо. С.Эрдэнэчимэг гишүүн О.Баасахүүгийн асуултанд нилээд бухамдаж "Чи энэ хуулийг төслийг хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан холбоотой гэрээ, конвенцуудыг судалсан уу, үзсэн үү гэж" гишүүний мэдлэгийг шалгаж авав.
Уг асуултанд О.Баасанхүү гишүүн Би Дэлхийн эрүүл мэндийн байгууллага биш олон улсын олон байгууллагын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, санал солилцож мянга, мянган хүнтэй гар барилцаж явсан хүн гэж сайрхав.