Ц.Нямдорж, Х.Баттулгаас уучлал гуйх уу
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхээр хэлэлцжээ.
Тэрээр гишүүн Ц.Нямдоржыг УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэрийг гаргаад байгаа юм байна. Учир нь 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн аж. Харин Х.Баттулга гишүүн үүнийг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан билээ. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд 2012 оны тавдугаар сарын 18-нд гомдлыг хэлэлцээд, сайд Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан юм. Үүний дараа Ц.Нямдорж гишүүн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ.
Тэгвэл өнөөдөр дээд шүүхээр энэ маргааныг дахин хэлэлцэж шүүхийн шийдвэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын талд гаргасан байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүхийн шийдвэрийн дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Х.Баттулгаас уучлал гуйх юм байна. Одоо эрхэм гишүүн уучлалтыг хэзээ гуйх уу гэдэг нь үлдлээ.