Д.Батцогт дарга Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 4 сарын 24

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр, Азийн Хөгжлийн Банкны Хот байгуулалт, нийгмийн салбарын хэлтсийн боловсролын мэргэжилтэн Асако Маруяама, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Л.Итгэл, Төслийн зохицуулагч Ч.Наранцацрал нарыг  өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Роберт Шөүлхаммэр  “Хөдөлмөр эрхлэх ур чадвар төсөл”-ийг  хэрэгжүүлэх  хүрээнд мэдээлэл цуглуулах зорилготой байгаагаа дуулгаад  төслийн  талаар танилцуулав. “ Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах” төсөлд   Азийн Хөгжлийн Сан хөнгөлөлттэй зээлээр  25 сая ам.долларын санхүүжилт олгохоор санал болгож байгаагийн зэрэгцээ төслийн үр нөлөө нь хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гэсэн зорилтот гурван салбарт Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулахад чиглэгдэж байгааг тэрээр дуулгасан.

Мөн төслийн үр дүнд дээрх гурван салбарт хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн Мэргэжлийн боловсролын сургалтын тогтолцоог бэхжүүлэх ажээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт мэргэжлийн боловсрол олгохоор ийм төсөл хэрэгжүүлж байгаа нь цаг  үеэ олсон зүйл  гэдгийг онцлоод, дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Төслийн гүйцэтгэлийн гол тоон зорилтууд 2023 онд зорилтот гурван салбарт хэрэгжиж дуусах бөгөөд төслийн нийт өртөг зардал 31.61 сая ам.доллар болох тооцоо гарсны 25 сая ам.долларыг Азийн Хөгжлийн Сангийн хөнгөлөлттэй зээлээр, үлдсэн хэсгийг Засгийн газрын санхүүжилтээр санхүүжүүлэх ажээ. Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч, улмаар 2001-2012 онд ДНБ 2 дахин нэмэгдэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтөөс үүдэн хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, ур чадвартай ажиллах хүчний эрэлт хэрэгцээнд бодитой өөрчлөлт гарч байгаа ч   ур чадвартай ажиллах хүчний нийлүүлэлт өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд зохистой уялдаж чадахгүй байгаа юм. Энэхүү төсөл хөгжлийн түншлэгч байгууллагууд, хувийн хэвшлийн дэмжлэг үзүүлж ирсэн Мэргэжлийн боловсрол сургалтын  өмнөх төслүүдэд тулгуурлан хэрэгжих юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2008
0 эможи
keyboard_arrow_up