О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжсэнгүй

2014 оны 4 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулав. Хуулийн төсөлд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг тусгажээ. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэгдсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгайлсан тасалгаа байхаар заасан хэмээн хуулийн төсөл санаачлагч тайлбарласан.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Эрдэнэ, Я.Содбаатар нарын гишүүд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тамхины хяналтын тухай хууль нь хэт нэг талыг барьсан хатуу заалттай, шинээр нэмэгдсэн заалтууд нь амьдралд хэрэгжих боломж багатай, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон заалт нь хөдөө орон нутагт буюу сумдад хэрэгжих боломжгүйгээс дам тамхидалт, тамхины хууль бус наймаа, чанаргүй хуурамч тамхи худалдах явдал өсөн нэмэгдэж байгаа тул уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргажээ. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг дэмжсэн байна.

Хуулийн төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс хуулийн төслийг санаачлагчид нь буцаалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2007
0 эможи
keyboard_arrow_up