УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Багануур дүүрэгт ажилалаа
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл Багануур дүүрэгт ажиллаж байна. Гишүүн ажлын хэсгийн хамт Багануур дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд ажилласнаар тойрогт хийх ээлжит ажил эхэллээ. Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Багануур дүүрэг нийт иргэдийн дүүргийн 34 хувь нь буюу 9522 иргэн газар өмчилж авсан байна. Одоогоор Нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр хувьтай, хамгийн олон иргэн газраа өмчилж авсан дүүргээр тодроод байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар хоёр удаагийн цахим газар өмчлөлийн аяны хүрээнд тойргийнхоо 3 дүүргийн бүх хороонд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн гэх мэт хүмүүст зориулж компьютертэй оператор ажиллуулан тэдний өмнөөс бүртгэлд хамрахад нь тусласан явдал энэхүү амжилттай салшгүй холбоотай юм.2015 онд Багануур дүүргийн 2 дугаар хороо Булагтайд 7000 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд уг ажил хийгдсэнээр иргэдийн 50 хувь нь газраа өмчилж авах болно. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Багануур дүүрэгт газар өмчилж авсан 5 иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг гардуулж өгөв.
Багануур дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний ажлын даалгавар нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хараахан ирээгүй байгааг дүүргийн удирдлагууд уламжлаадуг ажлыг гүйцэтгэх шийдвэрийг яаралтай гаргуулж өгч, анхаарч ажиллахыг гишүүнээс хүссэн байна.
Түүнчлэн гишүүн Багануур дүүрэгт шинээр ашиглалтанд орох 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Багануур дүүрэгт 2014 онд 100 хүүхдийн багтаамжтай Канад модон цэцэрлэг ашиглалтанд орсон бол 2015 онд 100, 280 хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэг ашиглалтанд орох юм. 280 хүүхдийн цэцэрлэг нь хуучин социалист нийгмийн үед цэцэрлэгийн зориулалтаар зориулалтаар ашиглагдаж байсан бөгөөд 1990 онд арван жилийн сургуульболгон ашиглаж байгаад 2014 онд буцааж цэцэрлэг болгох шийдвэр гаргасан байна. Цэцэрлэгийн танилцуулгыг эрхлэгч Н.Шинэцэцэг танилцууллаа. Уг цэцэрлэгт өнгөрсөн жил шаардлагатай засварыг хийсэн бөгөөд гал тогооны хэрэгсэл болон тавилгуудаа авсан байна. Одоо цэцэрлэгт зөөлөн эдлэл болон аяга таваг шаардлагатай байгааг БШСУЯ-нд уламжилж өгөхийг гишүүнд санууллаа.
Гишүүний ажлын хэсэг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилласан байна. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцахын сацуу Геомодиализын төв байгуулах ажил хийгдэж байгааг газар дээр нь ажиллаж мэдээлэл авав. Эрүүл мэндийн төвийн рентген аппарат туяагаа алдаад байгаа талаар Цөмийн инергийн газраас шалгалт орж зураг авч чадахгүй байна гэдгийг эмнэлгийн удирдлагууд дуулгаад Рентген аппарат авахад шаардагдах 80 сая төгрөгийг 2016 оны төсөвт заавал тусгаж өгөхийг ЭМСЯ-ны сайдад уламжилахыг хүслээ. Ариутгал халдаргүйтлын тасгийн дизкамер нь ажиллахгүй байгаа бөгөөд эмнэлэгийнхээ зөөлөн эдлэл хөнжил гудсаа ариутгаж чадахгүй байгаа нь өдөр тутам хэвийн үйл ажиллагаа явуулж, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулахад хүндрэл учирч байгаа талаар мөн ярилцлсан байна.
Эрүүл мэндийн төвийн инженерийн шугам сүлжээ нь ашиглалтанд орсон цагаасаа их засварт ороогүй бөгөөд их засвар хийхэд 280 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Газар дээр нь үзэж явахад зарим газрын бохирын шугам бөглөрч лаг нь хатсан байдалтай байна. Мөн эмнэлэгийн халдвартын тасгийн бохирыг ариутгах төхөөрөмж эвдэрсэн бөгөөд эмнэлэгийн бохир дүүргийн төв шугаманд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэхгүйгээр цутгагдаж байна. Энэ нь дүүргийн хүн ам, мал амьтны цаашлаад байгалийн тэнцвэрт байдал алдагдах гол нөхцөл болж ноцтой байдал үүссэн учир ЭМСЯ-ны удирдлагуудад анхаарал хандуулахыг хүсч буйгаа эмч , эмнэлгийн ажилтнууд дүүргийн нийт иргэдийн өмнөөс илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Автожим НӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Багануур дүүргийн хог хаягдлыг тээвэрлэх хогийн цэгийг хариуцсан Автожим НӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Багануур дүүргийн байшин хорооллын хогийг цаг цагаар очиж авдаг бөгөөд гадна талбайд хогийн цэг, бункер байхгүй юм. Энэ хуваарь нь сүүлийн 5 жил мөрдөгдөж байна.
Автожим НӨҮГ-ын ажилчидаас Хог хаягдлын тухай хуулинд тэсэрч дэлбэрэх газын талаар тусгах саналыг гаргаж байлаа.
Тэрээр мөн хоёр жилийн туршид судлан ажиллаж байгаа Хогны тухай хуулийн төслийн ажилтай холбогдуулан дүүргийн хогийн цэгийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Хоёр дахь түүхий эд авах төв Багануур дүүрэгт байхгүйгээс цаасан хог хаягдал, хуванцар сав зэргийг ялгадаггүй хогийн цэг дээр шууд шатаадаг байна.
Дүүргийн ажил үргэлжлэн Багануур Ус ОНӨААТҮГазрын үйл ажиллагааг үзэж , ажилтан албан хаагчидтай ярилцав.Уг байгууллага нь 1982 онд байгуулагдсан бөгөөд өнөөгийн байдлаар Дүүргийн 28 мянга гаруй хүн ам, 200 гаруй аж ахуй нэгж байгууллагад ус, дулаан хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ орон сууцны 3180 айл өрхөд цэвэр, бохир ус , дулаан хангамжийн дуудлагын засвар үйлчилгээг 24 цагаар, гэр хорооллын 15 мянга гаруй хүн амд зөөврийн ус хангамжийн үйлчилгээг тус тус үзүүлж байна.Жилд дундажаар 1-1,2 сая шоо метр цэвэр ус олзворлон, 8-9 зуун мянган шоо метр ус борлуулдаг. Багануур дүүргийн орон сууцны хэрэглэгчдийн усны алдагдал нь олзворлож байгаа нийт усны 25%ыг эзэлдэг байна . Энэ тал дээр судлан анхаарч ажиллахыг холбогдох хүмүүстэй ярилцаж шийдвэрлэхээр болов.
Түрүүн дурьдсан хуулийн төслийн асуудлаар Цэвэрлэх байгууламжийн албаар мөн оров.Цэвэрлэх байгууламж нь анх 1983 онд байгуулагдсан. 2010 онд өргөтгөл засварын ажил хийгдсэн байна. Одоо 3 насос станцаар дамжуулан хоногт 4250 м3 ахуйн бохир ус хүлээн авч механик, биологи, халдваргүйжүүлэх 3 шатны цэвэрлэгээ хийж байгальд нийлүүлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Бохир ус татан зайлуулах 34,7 км шугам сүлжээтэй . Дүүргийн хөрөнгө оруулалтаар 1,2-р тунгаагчийн завсрын хананд 30см-ын зузаантай ханыг хүчитгэж, лоткины засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн аж. Тухайн ажилд 30 741 800 төгрөг зарцуулсан. Багануур дүүргийн орон сууцны нийт 3180 айл өрхийн 1526 нь буюу 47.9 % нь тоолуууржаад байгаа ч усны алдагдал олборлож байгаа усныхаа 25% -ыг эзэлсэн хэвээр байна.Хүндрэлтэй асуудлуудыг нухацтай ярилцахад:
- Цэвэрлэх байгууламж сүүлийн 2 жил бетон хийц маш их эвдэрч үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон учраас 2014 онд Дүүргийн хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөгний засвар үйлчилгээ хийсэн нь үр дүнтэй болсон учир энэ онд дахин аэротенкийн ханыг засварлах шаардлагатай байгаа. Үүнд 25 сая төгрөг шаардлагатай байна.
- Мөн одоо байгаа халдваргүйжүүлэх төхөөрөмж шаардлага хангахгүй сэлбэг материал олдохгүй, өртөг зардал өндөртэй байгаа тул 2015 онд Дүүргийн хөрөнгө оруулалтаар халдваргүйжүүлэх төхөөрөмж шийдвэрлүүлэхээр тендер зарлагдаад байна. Энэ төхөөрөмж нь ирчихвэл зориулалтын байр барих ажил байгаа нь гол асуудал болоод байна.
- Усны алдагдал их , тоолуурын хүртээмж муу, баталгаажуулалтын лаборатори байдаггүйгээс төлбөрөө үнэн зөв авч чадахгүй байгаа ажээ.
- Зөөврийн уснаас маш их алдагдал үүсч байна.
- Нийт ажилчдын 70% нь гэр хороололд амьдарч байна. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх байр орон сууцтай болгох шаардлагатай байна. Энэ нь тус байгууллага нь Төрийн албанд хамаардаггүй, ажилчид ямар нэгэн хөнгөлөлт эдлэх боломжгүй цалин мөнгө бага өр зээл ихтэй байгаатай шууд холбоотой байдаг байна.