"Давхар дээл"-ийн хууль ирэх долоо хоног хүртэл хойшиллоо

2014 оны 4 сарын 24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт Засгийн газрын тухай хууль өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг батлах байсан ч байнгын хороодын хуралдаан цуцлагдсантай холбогдуулан дахин хойшиллоо. 

УИХ-ын өнгөрөгч долоо хоногийн чуулганаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх талаар зохицуулах Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ дагуу тус байнгын хороо энэ долоо хоногийн мягмар гарагт дээрх хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Үүнээс шалтгаалан УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх тов дахин хойшилж байна.

Ингээд "Давхар дээл"-ийн хуулийг хэлэлцүүлэг ирэх долоо хоног хүртэл хойшилж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1999
0 эможи
keyboard_arrow_up