Элчин сайдуудад уламжлалт ёс заншлаа танилцуулав

2014 оны 2 сарын 03

“Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн Шинийн нэгэнд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн удирдлагууд золголоо. Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд, дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан сарынмэндчилгээ дэвшүүлж, уламжлалт ёс заншил, идээ ундааны онцлог, эдлэл хэрэгслэлийн утга учир, мэндчилгээний соёл дэгээс танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
199
0 эможи
keyboard_arrow_up