А.Бакей Канадын олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзав

2014 оны 4 сарын 24

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Канадын Олон Улсын Хөгжлийн агентлагийн төлөөлөгч хатагтай Мари Коллинс, Нанси Спенс нартай уулзав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар “Сонгуулийн нэгдсэн хууль”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа энэ үед улс орнуудын сонгуулийн санхүүжилт, эмэгтэйчүүдийг дэмжих асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсан талаар санал солилцлоо.

Канадын Олон Улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Эмэгтэй парламентчдыг дэмжих” төслийн хүрээнд сонгуулийн хуулийн төслийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1984
0 эможи
keyboard_arrow_up