УИХ-ын дарга З.Энхболд дэлхийн номын өдрийн үзэсгэлэнд зочлов

2014 оны 4 сарын 23

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас уншигч, хэвлэн нийтлэгчид, номын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй хамтран Төрийн ордонд зохион байгуулж буй номын үзэсгэлэнд зочиллоо.

Номын үзэсгэлэнд энэ онд хэвлэн гаргаж олны хүртээл болгож буй Мэрриам Вэбстэрийн “Хурлын дэг” номыг тус компанийн ажилтан бүсгүй танилцуулав.  Улсын Их Хурлын дарга З.Энхболдын санаачилгаар монгол хэлээр анх удаагаа гарч буй 10 бүлэг бүхий, олон улсад гарын авлага болсон энэ номд олон нийтийн хурал, семинарыг амжилттай, үр дүнтэй болгож, олонхийн засаглал дээр тогтдог ардчилсан нийгэмд хурлын олонхийг бүрдүүлж буй хэсгийн дууг хоолойг нийтэд хэрхэн хүргэх талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй жишээ тайлбартайгаар, загвар хүснэгтийн хамт өгүүлжээ. Ялангуяа шинэ байгууллага байгуулахыг сонирхож байгаа хүмүүст зориулан энэ номын 3-р бүлэгт байгууллагынхаа анхны хурлыг ямар бүтэц, загвараар хэрхэн зохион байгуулж, уг хурлын үеэр ямар асуудлаар, чухам юуг, хэрхэн өгүүлэхийн чухлыг тайлбарласан байна.

Төрийн ордонд гарсан номын үзэсгэлэнд оролцсон хэвлэлийн газрууд өөрсдийн шинэ ном, бүтээлийн дээжээс дэлгэн тавьж, хямдралтай үнээр худалдахын зэрэгцээ хууль тогтоох, бодлого боловсруулах чиглэлээр ажилладаг уншигчдынхаа санал хүсэлтийг авсан бөгөөд Улсын Их Хурлын номын сан ч өнөөдөр шинэ ном, бүтээлээр сан хөмрөгөө арвижуулан баяжуулж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1937
0 эможи
keyboard_arrow_up