УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар БНЧУ-д айлчилна
2015 оны 3 сарын 13
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар 2015 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд БНЧУ-д айлчилна. Тэрбээр айлчлалынхаа үеэр БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга Петр Кынштетр болон Төлөөлөгчдийн танхимын төлөөлөлтэй уулзах юм.
Мөн БНЧУ-ын Сенатын танхимын Тамгын газрын дарга Иржи Уклейн, БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачектай уулзана.
Түүнчлэн Төлөөлөгчдийн танхимын байр, Сенатын танхимын байртай танилцана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19063
0 эможи