"Эрдэнэс МГЛ" компанийн хяналтын зөвлөлд нэрээ дэвшүүлхийг урьж байна
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих үүрэг бүхий хяналтын зөвлөлд Улсын Их Хурлын Эдийн засгийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хороо тус бүр 1 хүний, Төсвийн байнгын хороо 2 хүний нэрийг дэвшүүлж, Улсын Их Хурал томилохоор заасан тул тус компанийн хяналтын зөвлөлд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэн мэргэжлийн диплом, төрийн албан хаагчийн анкет, аль байнгын хорооноос нэрээ дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын Тамгын газарт 2014 оны 4 дүгээр сарын 30-ны дотор шуудангаар ирүүлнэ үү.
Нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байвал зохино.
1. Монгол Улсын иргэн;
2. Ял шийтгэлгүй;
3. Төрийн албан хаагч бус;
4. Тухайн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний мэргэжилтэй;
5. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, магистр болон түүнээс дээш зэрэг, цолтой;
6. Компанийн тухай хуулийн 79.1.1, 79.1.2, 79.1.4-т заасан шаардлагыг хангасан байна.
Жич: Төсвийн байнгын хорооноос нэр дэвшигч мэргэшсэн нягтлан бодогч байна.