Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсэг хуралдлаа

2015 оны 3 сарын 10

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, мөн зүйлийн 11.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын дарга 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 08 тоот захирамж гарган Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Тус Ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Ажлын хэсгийн гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оруулах асуудлаар нухацтай ярилцах нь зүйтэй гэж үзжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажил судалгааны шатандаа үргэлжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахлан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог болон С.Оюун нар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18811
0 эможи
keyboard_arrow_up