Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 4 сарын 22

УИХ-ын гишүүн, нйигмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батжаргал, “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нарыг өнөөдөр  хүлээн авч уулзлаа. “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг төрийн бус байгууллагын захиалгаар МУИС-ийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн боловсролын санхүүжилтийн тойм судалгаа хийсэн байна.

Энэхүү судалгаа нь сүүлийн жилүүдэд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, боловсролын салбарын зорилго, санхүүжилтийн бодлогтой нийцэж байгаа эсэх, боловсролын салбарын санхүүжилтийн өөрчлөлт, суралцагчдын сурлагын амжилт санхүүжилтийн хэмжээнээс хамаарч байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1862
0 эможи
keyboard_arrow_up