Анхны хэлэлцүүлгийг 7 хоногоор хойшлууллаа

2014 оны 4 сарын 22

Өнөөдөр хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч тодорхой шийдвэр гаргаж чадаагүй учир төслийг долоо хоногоор хойшлуулахаар боллоо.

 

Өнгөрсөн долоо хоногт мөн энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үед тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь “Төслийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар саналыг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд 1450 төгрөг хэмээн тооцсон тооцоолол дээр маргаан үүсгэснээр энэ асуудлыг судлахаар болж, хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах саналд хүрсэн нь энэ юм.

Дашрамд дурьдахад Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, авто бензин, түлш, мөрийтэй тоглоомын газруудад ашиглагддаг техник хэрэгсэлд ногдуулдаг ОАТ-ыг ам.доллараар бус төгрөгөөр тооцох. Ингэхдээ ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 1450-аар тооцохоор тусгаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1834
0 эможи
keyboard_arrow_up