УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна

2015 оны 2 сарын 24

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн  урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны  өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж буй бөгөөд тэрбээр өнөөдөр /2015.02.23/  Япон Улсад хүрэлцэн ирлээ.

 

 Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийнэ. Түүнчлэн мөн өдөр хөтөлбөрийн дагуу Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзах юм. Мөн Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхана. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай  уулзалт хийнэ. Харин 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхахын зэрэгцээ бусад уулзалтуудаар айлчлал үргэлжлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18001
0 эможи
keyboard_arrow_up