УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан нар Үндсэн хуулийн Цэц дээр мэтгэлцэж байна

2015 оны 2 сарын 13

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурал болон түүний Байнгын хорооны хуралдааны үйл ажиллагааны ерөнхий зарчмыг тогтоосон байна.

Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиудын зарим заалт Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхоор асуудлыг шийдвэрлэх дээрх зарчмыг зөрчин асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоожээ.

Ийм агуулга бүхий мэдээллийг иргэн Р.Гончигдорж /УИХ-ын гишүүн/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн билээ.

Хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг илтгэл тавьсан бөгөөд одоо маргалдагч талууд мэтгэлцэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17622
0 эможи
keyboard_arrow_up