Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал
09.00 цагаас
1.“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА танилцуулна;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.
2.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.АРВИН танилцуулна.
3.Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
4.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхий сайд 2014.12.03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн ... танилцуулна.
5.“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын
гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.
6.“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.
7.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;
8.Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
9.Зөрчлийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
14.00 цагаас
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын дээд боловсролын салбарт бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд болон онц шаардлагатай байгаль, инженер техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хэрэгжүүлж буй ажлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.