Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2015 оны 2 сарын 10

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан.

Гэсэн ч хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин сайтар нягтлан үзэх шаардлагатай байгаа учир анхны хэлэлцүүлгийн шатанд татаж авах саналтай байгаагаа илэрхийлж, байнгын хорооны өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн хуралдаанаар  Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17454
0 эможи
keyboard_arrow_up