УИХ-ын дарга Элчин сайд Кристофер Стюартыг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

2015 оны 2 сарын 09

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кристофер Стюартыг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр /2015.02.09/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ноён Элчин сайд Кристофер Стюарттай уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Монгол Улс ИБУИНВУ-тай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлдэг төдийгүй Британийн Засгийн газар барууны орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, 1963 онд дипломат харилцаа тогтоосныг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Монгол, Британий парламент хоорондын харилцаа өргөжин хөгжиж байгааг дурдаад УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал сүүлийн гурван парламентад ажиллаж байгааг дуулгасан юм. Түүнчлэн Британийн “Пандрол”, “Ай Эм Пауэр” болон “Бритиш газ” компаниуд Монгол Улсад ажиллах сонирхолтой байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

Ноён Элчин сайд Кристофер Стюарт Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Улсын Их Хурлын даргыг найрсаг, дотноор хандаж ирсэнд баяртай явдгаа илэрхийлэв. Мөн тэрээр Британийн компаниуд, ялангуяа ашигт малтмал, байгалийн хий, эрчим хүчний салбарт илүү хамтран ажиллаж, ахиц гарч байгааг дурдлаа.

Улсын Их Хурлын дарга уулзалтын төгсгөлд Элчин сайд Кристофер Стюартын цаашдын ажилд нь амжилт, сайн сайхныг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17369
0 эможи
keyboard_arrow_up