Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барив

2015 оны 2 сарын 06

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг төслийг өргөн барив.

 

Хуулийн төсөл өргөн барин үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид, одоо үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос бодит үр өгөөжийг хүртэх, төрийн хүртэх үр өгөөжийг тодорхой бөгөөд тогтвортой байлгах, өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсээд байгаа талаар танилцуулсан.

Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэх тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр авах асуудлыг зохицуулах зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17233
0 эможи
keyboard_arrow_up