Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив

2015 оны 2 сарын 06

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Тогтвортой Амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив.

Тогтвортой Амьжиргаа III төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд өмнө нь хэрэгжсэн хоёр шатны төслийн арга механизмыг бүрэн хэвшүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт дэмжих, шаардлагатай чадавхи, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, сайн гүйцэтгэлийг нэмэлт хөрөнгө хуваарилах замаар урамшуулах, төслийн удирдлага хяналт, шинжилгээ, үнэлгээ зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Тус төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци зээлжих тусгай эрхийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд Швейцарийн хамтын ажиллагаа, хөгжлийг агентлагийн буцалтгүй тусламжийн хэлбэрээр нэмж санхүүжүүлэх боломжтойгоо илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17223
0 эможи
keyboard_arrow_up