Чуулганаар эхний гурван хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган УИХ-ын дарга хэлэлцэх асуудлуудыг баталснаар эхэллээ.
Яг одоо хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хувиарлах тухай, анхны хэлэлцүүлэгийг хэлэлцэж байгаа бөгөөд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцууллаа. Тэрээр УИХ-ын гишүүн О.Басанхүү, С.Баярцогт нар асуулт асууж санал хураалтаар дэмжигдснээр УИХ-ын дара З.Энхболд эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар УИХ дахь Хууль зүйн байнгын хороод шилжүүллээ.
Мөн яг одоо Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлсэнтэй холбоотой Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулж, Г.Уянга гишүүн асуулт асууж байна.