Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж өнөөдөр БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн, доктор И Жэ Ён, БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн бүс нутгийн судалгааны төвийн судлаач, доктор Жэ Сон Хунь, Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор Х.Лхагвасүрэн нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн салбарын тэргүүн И Жэ Ён хэлэхдээ, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гин Хэ-ийн баримталж буй бодлогын хүрээнд гурван үндсэн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж буй. Нэг тив-Галт тэрэг хөтөлбөр нь, эрчим хүч, төмөр замын нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, Бүтээлч тив хөтөлбөр нь, Техник технологийн хувьд өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах, Боловсон хүчний солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, Энхтайванч тив хөтөлбөр нь, Ази болон Евро-азийн хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байгаа учир Эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцуулаад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржтой санал солилцов.
;