Өрийн удирдлагын тухай хэлэлцэж эхэллээ

2015 оны 1 сарын 29

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцууллаа.

Өрийн удирдлага бодлого зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16725
0 эможи
keyboard_arrow_up