Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна
Чуулганы танхимд картаа уншуулсан 40 гишүүн цугласан тул 52.6 хувийн ирцтэй гэж үзэн өнөөдрийн чуулган эхэллээ. УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.00 цагт эхлэх байсан ч гишүүд цуглахгүй 50 минутын дараа эхэллээ. Эхний асуудал "Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилох тухай" ббоболон Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх тухай танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна; - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцууллаа.
УИХ-ын дарга энэ үеэр “Гишүүд ирэхгүй удаж байна. Энэ удаагийн эхний асуудал магадгүй хамгийн азгүй хоёр элчин сайдууд бололтой” хэмээн гишүүд инээлгэж авав.