Дэд сайд нар аврагдсан уу

2015 оны 1 сарын 23

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийн гаргасан дэд сайд нарын орон тоог хасч, зардлыг бууруулах саналыг хэлэлцэж санал хурлаа.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж дэд сайд нарын орон тоог бууруулах асуудлыг оруулж ирэх   тохиолдолд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг эхлээд оруулж ирэх ёстой. Тиймээс дэд сайд нарын орон тоог хасч, зардлыг танах саналыг  хэлэлцэх боломжгүй гэх  зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр дагалдан орж ирж буй Засгийн газрын  тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх шаардлагагүй болсон юм. Дэд сайд нарыг “аврах” буюу авч үлдэх  саналыг  байнгын хорооны гишүүдийн арав  нь дэмжсэн бол УИХ-ын гишүүн Л.Цог, Х.Тэмүүжин нар татгалзах санал өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16368
0 эможи
keyboard_arrow_up