Чуулганы хуралдаан эхэллээ
2014 оны 4 сарын 17
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан 52 хувийн ирцтэйгэээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 11 асуудал хэлэлцэх бөгөөд үүний хоёрдугаарт өнгөрсөн 7 хоногт “Шударга ёс” эвсэл завсарлага аваад байсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийх юм. Яг одоо Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1636
0 эможи