Засгийн газрын бонд гаргахыг дэмжлээ

2015 оны 1 сарын 22

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлын анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдэгдснээр 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр улсын өр ДНБ-ий 58.3 хувьтай тэнцэнэ. Ингэхдээ төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж 900 тэрбум төгрөгийн бонд гаргахаар зэхэж байгааг оруулан тооцсоноор гарч байгаа дүн болохыг хэлсэн. Засгийн газар энэ онд 900 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана. Үүнийг УИХ-ын байнгын хорооны гишүүд зөвшөөрлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16317
0 эможи
keyboard_arrow_up