Гацууртын ордыг хэлэлцэж байна

2015 оны 1 сарын 21

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Байнгын хороогоор уг асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Байнгын хорооны гишүүдийн асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид хариулж байна. Гишүүдийн зүгээс Гацууртын ордыг ашиглах бүсэд эртний ховор түүхий дурсгалт бүтээлүүд байгаа. Иймээс ашиглаж болохгүй гэсэн зүйлийг ярьж байгаа юм. Харин үүнд Уул уурхайн сайд Р.Жигжид “Уул уурхайн яамны зүгээс Монгол Улсынхаа соёлын үнэт өв соёлыг хамгаалах нь зөв гэсэн байр суурин дээр байгаа. Гацууртын ордыг ашиглах бүсэд эртний түүх соёлын олдвор байхгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16205
0 эможи
keyboard_arrow_up