УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2015.01.20/ Дэлхийн банкны Макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан захирал Сату Кахконен, Макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан менежер Матью Вержис, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Рожер ван ден Бринк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцов.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лхагвасүрэн болон Монголбанк, Сангийн яамны төлөөлөгчид байлцав.