УИХ-ын дарга З.Энхболд Эврика эрдэм шинжилгээний шилдэгүүдэд шагнал гардуулав
2014 оны 4 сарын 16
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдсан “Эврика-2014” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр амжилттай боллоо. Уг “Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хурлын Эдийн засгийн салбар хурлын шилдэг багш, оюутнуудад УИХ-ын дарга З.Энхболд, Улсын Их хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа нарын албаны хүмүүс шагнал гардуулав. “Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хуралд энэ жил арван салбарт шалгарсан 30 оюутан, 8 илтгэгч багшид ийнхүү нэрэмжит шагнал авсан юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1616
0 эможи