Төсвийн байнгын хороо хуралдлаа

2015 оны 1 сарын 20

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.20/ хуралдаан 09 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тус байнгын хорооны өмнөх хуралдаанаар авсан завсарлагыг цуцалж буй тухай мэдэгдээд бүлгийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаагаа хэлсэн. Уг зарчмын зөрүүтэй саналд "улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд 60.0 хувиас гэснийг 58.3 хувь" гэж өөрчлөхөөр тусгагджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ч.Улаан, Ц.Нямдорж, С.Ганбаатар, Д.Ганхуяг нарын гишүүд Сангийн сайдаас асуулт асууж, тодруулсны дараа байнгын хорооны гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

Эхлээд С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн нарын гишүүдийн гаргасан улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд одоо байгаа хэмжээнд нь буюу 58.3 хувь байхаар төсөлд тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.

Түүнчлэн Ц.Нямдорж гишүүний хуулийн төслийн зарим заалтыг хасах болон өөрчлөлт оруулах, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээг жил бүр Улсын Их Хурал тогтооно хэмээн зохицуулах тухай санал ч мөн олонхийн дэмжлэг авч чадаагүй юм.

Ийнхүү Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураасан тухай, хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн тухай санал дүгнэлтүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16130
0 эможи
keyboard_arrow_up