Зөвлөх С.Ламбаагийн

2014 оны 4 сарын 16

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа өнөөдөр / 2014.04.15 / Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэллээ.

Тэрээр сүүлийн хоёр жил энэхүү бага хурлыг УИХ-ын даргын ивээл дор зохион явуулж байгааг хэлээд, энэ жил 10 салбарт шалгарсан илтгэгч багш, оюутнуудад нэрэмжит шагнал олгохоор болсон тухай танилцуулав. Түүнчлэн залуу багш, оюутнуудын эрдэм судлалын ажлыг дэмжих нь монголын оюунлаг сэхээтнүүдийг төрүүлэх, улс орны хөгжилд шинжлэх ухааныг дээдлэх бодлогыг хэрэгжүүлэхтэй салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэв.

Монголын Залуучуудын Холбоо “Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг 21 дэх жилдээ  зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын бүх чиглэлийг хамарсан залуу багш, оюутны үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, дэмжин урамшуулах, судалгаа шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1593
0 эможи
keyboard_arrow_up