Н.Удвал сайд тогтоолын төсөл өргөн барив
2014 оны 4 сарын 16
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр "Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоол"-ын төсөл өргөн барилаа. Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын салшгүй хэсэг бөгөөд эрх зүйн үндэс нь
Эмийн талаарх олон улсын гэрээ конвенци, Монгол улсын холбогдох хууль, эрх зүйн бусад актаас бүрдэнэ. Энэхүү бодлого нь хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангахад төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох үндсэн баримт бичиг болох ба 2014-2018 онд хэрэгжих юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1589
0 эможи