Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан эхэллээ
2014 оны 4 сарын 16
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.45 цагт эхэллээ. Тус хуралдааны эхэнд Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн / санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/ анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Үүний дараа Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл болон Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсох юм. Хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1578
0 эможи