БОХХААБХ-ны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн гурван асуудлыг хойшлууллаа

2015 оны 1 сарын 14

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.14/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан.

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар хэлэлцэж буй асуудлаар горимын санал гаргаж буйгаа мэдэгдсэн юм.

Учир нь өчигдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар Улсын Их Хуралд өргөн барьсан. Төсвийн тодотголыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлтэй нийцүүлж оруулж ирүүлэхээр өөрчлөлт ороод явж байна. Өнөөдөр үнэхээр өр 55,2 хувиар өссөн байгаа бол энийгээ эхэлж бодитоор нь суулгаад, цааш нь үүнээсээ уламжлаад явах юм бол илүү зөв төсөвтэй болно гэдэг дээр гишүүд ярьж байгаа. Иймд энэ асуудлыг ярилцаж байж төсвийн тодотголыг хэлэлцэхгүй бол бодит тодотгол болохгүй гэсэн тайлбарыг өгөв. Мөн тэрээр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөл , Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх асуудал ч Төсвийн тодотголтой холбоотой учир хойшлуулах саналыг давхар гаргасан юм.

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15756
0 эможи
keyboard_arrow_up