Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн хэрэгжилтийн талаар, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас ашигт
малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хэлэлцэнэ.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болно. Тус ебайнгын хорооны хуралдаанаар хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсоно. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд хуралдаж, ажлын хэсэ гбайгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ.