Малчдаас татвар авахыг гишүүд шүүмжиллээ

2015 оны 1 сарын 10

Хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулахдаа аж ахуйн нэгжийн хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгө, буу, мал болон автотээвэр, өөрөө явагч хэрэгсэлд ногдуулдаг татварыг зохицуулахаар тусгажээ. Дөрвөнтөрлийн татварт өөрчлөлт оруулахаар тусгасан. УИХ-ын зарим гишүүн малын хөлийн татвар авахыг дэмжихгүй байгаа тухай хэлж байсан юм. Бууны татварын тухайд малчдын хэрэглэдэг буунаас татвар авах шаардлага байхгүй гэдэг саналыг ч гаргах гишүүн байлаа. Үл хөдлөх эд хөрөнгийн татварын хувьд иргэний хувийн өмчлөл дэх 2 орох сууцыг албан татвараас чөлөөлж 3 буюу түүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулахаар болж байна. Харин өндөр үнэтэй уянгийн гэрээс татвар авахгүй болохыг хэллээ. Бууны татварыг 1997 оноос хойш өөрчлөөгүй. Иймд энэ төрлийн татварыг өөрчлөх шаардлагатай болсон гэдэг үүднээс Засгийн газраас боловсруулсан юм. Иргэдийг татварын дарамтад оруулах гэхээс илүүтэй малчдаас татвар авсны төлөө бэлчээрийн даацыг сайжруулахад зарцуулна гэдгийг ойлгож, хулийн төслийг харах шаардлагатай болохыг хууль санаачлагч хэлж байгаа. Татвар авах нь зөв ч, энэ цаг үед цагаа олсон зүйл мөн үү гэдгийг парламентын гишүүд асууж байсан юм.Дээрх татваруудыг юунд зарцуулах вэ гэдэг нь чухал. Учир автозамын татвар авлаа ч автозамыг төдийлөн сайн засдаггүй гэж жолооч нар ярьдаг. Энэ мэт асуудал ч иргэдэд бий. Тиймээс татварын мөнгийг юунд зарцуулах зарцуулалтыг илүү тодорхой болгох шаардлагатай.

Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, санал хураалтыг үдээс хойшхи чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэхээр болж, завсарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15508
0 эможи
keyboard_arrow_up