УИХ-ын дарга гурван талт үндэсний хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2014 оны 4 сарын 15

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Татварын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Худалдааны тухай багц хууль, Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль болон Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих явцыг дэмжиж боловсруулсан хуулийн төсөл, зарим хөтөлбөр, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихад дэмжлэг үзүүлэх талаар санал тавьж харилцан санал солилцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1545
0 эможи
keyboard_arrow_up