УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал авлаа
2015 оны 1 сарын 09
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал, өргөмжлөх бичгийг гардуулан өглөө. Түүний Монгол Улсад Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг гардуулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15426
0 эможи