“Засгийн газар дахиж арилжааны зээл авахгүй”

2015 оны 1 сарын 08

Чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцсээр байна. Өрийн босго маргааны гол сэдэв байсан бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Бид өрийн босгоо нэмэгдүүлэхгүй гэвэл зээл тусламжийн хөтөлбөрт шилжээд өөр замаар өрөө нэмнэ. Бүх шийдвэр төлбөртэй. Засгийн газар төсвийн тодотголоор зардлыг 900 тэрбумаар танасан. УИХ дээр үүнийг дахин үүнийг танах боломжтой гэвэл татгалзах зүйлгүй. Засгийн газар дахин арилжааны зээл авахгүй. Харин хувийн хэвшлийн ямар хөрөнгө оруулалтад баталгаа гаргана гээд байна. Нэг бол юу ч хийхгүй өрийн хязгаараа нэмнэ, үгүй бол юм хийгээд өрийн хязгаараас буулгах гэх хоёр сонголт л байна” хэмээн учирлав.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүн Ж.Батсуурь “Үр дүн нь түргэн гарах хөрөнгө оруулалтаа шийдэх, тэвчиж болохоо тэвчихээс аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн бол Л.Энхамгалан гишүүн “Бодлогын өөрчлөлт хэрэгтэй. Цэцэрлэг сургуулиудын санхүүжилтийг төсвөөс гаргалгүй өөр бодлогоор шийдэх боломж бий. Төрийн, төсвийн мөнгөөр барьсан нь өндөр өртөгтэй байхад хажууд нь яг ижил хувийн хөрөнгө оруулалттай сургууль, цэцэрлэг хамаагүй хямд, илүү чанартайгаар баригдаж байна. Олон хүүхэдтэй эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүн амаа өсгөх бодлого” гэсэн бол гишүүн Ч.Хүрэлбаатар “Өрийн хэмжээг нэмэхгүйгээр шийдэх боломж бий. Сэтгэл нь байгаад, толгойгоо ажиллуулбал боломж бий. Болохгүй бол дэд сайд нараа больчих. Ялгаж салгаж хүүхдийн мөнгө өгнө гэвэл түвэгтэй шүү” хэмээлээ.

Ч.Хүрэлбаатарын шүүмжид Ч.Сайханбилэг гишүүн “Таны сэтгэл чинь байгаад, толгойгоо ажиллууья гэвэл суугаад хамтдаа хийхэд бүх зүйл нээлттэй. Татварыг нэмэх гээд байгаа зүйл байхгүй. Хямралаас гарахын тулд татвараа нэмнэ гэх нэг ч үг байхгүй” гэсэн бол Сангийн сайд Ж.Эрдэнэбат мөн өр нэмэгдүүлэх асуудлаар “Бид нэг бол төсвийн зарлагаас 400 тэрбум төгрөгийг дахин танах, үгүй бол бонд гаргахаас өөр аргагүй” хэмээсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15329
0 эможи
keyboard_arrow_up