Эхчүүдийн тэтгэмжийг бүр хасаагүй
УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлав. Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Төрсний дараах эхчүүдийн халамжийн мөнгийг хэрхэн танасан талаар Л.Эрдэнэчимэг гишүүний асуусан асуултанд хариуллаа. Тэрээр “Төрсөн эхчүүдийн халамжийн мөнгийг бүрмөсөн хасчихсан зүйл байхгүй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаад төрж буй эхчүүдийн хувьд Нийгмийн даатгалын сан, Халамжийн сангаас давхар тэтгэмж авдаг. Ажил эрхлээгүй эхийн хувьд нь зөвхөн Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг. Энэ давхардсан халамжийг халах хэрэгтэй. Хуулийн төсөлд ажил хөдөлмөр эрхэлж байсан эхчүүдийн хувьд нийгмийн даатгалын сангаас 12 сар тэтгэмж авдаг байсныг нь долоон сар болгож байгаа. Ингэхээр Нийгмийн даатгалын сангаас 7 сар, халамжийн сангаас 12 сарын тэтгэмжээ авна. Ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тус 40 мянган төгрөгөө авдгаараа халамжийн сангаасаа авна гэсэн” гэсэн юм.
Чуулганы хуралдаан үдээс хойш 14.00 цагаас хуралдана.